m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 03:29
109
Дуучин С.Жавхлан түймэр унтраалцаж байна

МУГЖ, дуучин С.Жавхлан тэргүүтэй "Хамаг Монгол" төслийн багийнхан Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан түймрийн голомтод ажиллаж байна.

Энэ талаараа дуучин С.Жавхлан өөрийн цахим хуудсандаа "Дорнод аймгийн Баян-Уул суманд бид 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр гал унтраалцахаар очлоо. Гал унтраахад хэрэг болох үлээгч аппарат, нүдний шил, бээлий, амны хаалт зэргийг холбогдох хүмүүст хүлээлгэн өглөө" хэмээн бичсэн бол мөн түүний гэргий "Эх орон минь шатаж байна. Илүү их хүн хүч хэрэгтэй байгаа бололтой” хэмээн бичиж, залуусыг гал унтраахад нэгдэхийг уриалжээ.