m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 03:51
117
Б.Баатархүү: Жим Доак гаднын нөлөөгүй амиа алдсан

"Хан Ресурс" компанийн захирал Жим Доак “Blue sky” зочид буудалд нас барсан талаар манай сайт мэдээлсэн билээ. Уг хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү хэлэхдээ “Энэ сарын 23-ны өглөөний 08.40 цагт Шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд “Blue Sky" зочид буудлын өрөөнд гадаадын иргэн нас барсан байна” гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн бүрэлдэхүүн очиход Канад улсын иргэн 60 настай Жим Доак нь тус зочид буудлын 16 давхрын ...тоот өрөөнд нас барсан байдалтай байсан.  Шүүх эмнэлгийн анхан шатны дүгнэлт гадны нөлөөгүй нас барсан" гэлээ. 

Шүүх шинжилгээний байгууллагаас цаашид нарийвчилсан шинжилгээг хийх бөгөөд 14 хоногийн дараа үзлэгийн нарийн дүн гарах гэнэ. Тэрээр энэ сарын 19-нд манай улсад ирсэн аж.