m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 04:13
70
Шилдэг ногоон тохижилттой хамт олныг шалгаруулна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарлалаа. Уралдаан нь нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын шинэ санал санаачилгыг дэмжих, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хангах зорилготой юм.

Болзолт уралдааныг энэ сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны  өдрийг хүртэлх хугацаанд зарлаж байгаа бөгөөд нийслэлээс 52 ажлын хэсэг гарч, дүүргүүдийн аж ахуйн нэгж байгууллагуудын тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээний ажилтай танилцаж тогтмол хяналт тавьж ажиллана.

Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулна
 

Уралдаанд нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага,  эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, банк санхүү, худалдаа, үйлчилгээ гэх мэт  бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэн өмчийн төрөл харгалзахгүйгээр хамрагдах юм.