m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 04:26
54
УИХ-ын дарга генералуудыг хүндэтгэн баяр хүргэлээ

Монгол  Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд офицер, генерал цол олгож эхэлсэн ойгоор төр засаг генералуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр генералуудыг хүндэтгэн, баяр хүргэв.

УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Монголын үе үеийн алтан мөрдөстнүүд ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, эгэл  цэрэг дайчидтайгаа бие, сэтгэлээрээ ямагт хамт байж, тэднийг эцэг, эхийн ёсоор халамжлан сургаж, аюулгүй орчинд үүргээ нэр төртэй биелүүлэх, өсөж хөгжих нөхцөл, боломжоор хангахын төлөө зүтгэж байна. Эрхэм генералууд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд Монгол Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд офицер, генералын цол олгож эхэлсний 71 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэе” гээд Монгол Төрийн багана бат бэх байж, Монгол генералуудын үйлс дэлгэрч байх болтугай хэмээн ерөөлөө.

Энэ үеэр Монгол генералуудын өдрийг тохиолдуулан хүндэтгэн баяр хүргэсэн УИХ-ын даргаж талархаж буйгаа илэрхийлэн “Монгол генерал төв”-өөс дурсгалын зүйлийг гардуулсан юм.