m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 04:28
149
Генералуудад хүндэтгэл үзүүлэх ёслол Чингисийн талбайд боллоо

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 71 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол генералуудад хүндэтгэл үзүүлэх ёслол Их Эзэн Чингис хааны талбайд боллоо. Чингис хааны талбайгаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх "Цагдаа" цогцолбор танилцуулах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг харуулсан зэвсэг, техникийн хэрэгслийн үзэсгэлэн гэх мэт ажлууд өнөөдөр болох юм.

Хүндэтгэх үзүүлэх ёслолд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, ЦЕГ-ын дарга Р.Чингис, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар болон бусад албаны төлөөлөгчид, хүндэт генералууд тэдний гэр бүл оролцлоо.

Тэртээ 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нар болох Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарын 11 хүнд генерал цолыг олгож байсан түүхтэй. Тэр цаг үеэс хойш өнөөдрийг хүртэл уг эрхэм хүндтэй цолыг 163 цэргийн нэрт зүтгэлтэн, дарга нар хүртээд байна.