m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 04:35
221
“Ус дулаан дамжуулах төв-11”-ийг улсын комисст хүлээлгэн өгөв

Барилга хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийн нэгж 2013 онд “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын 10 хэсэгт 10 ширхэг ус дулаан дамжуулах төвийг барьсан бөгөөд барилга угсралтын ажлыг бүрэн хийж өнгөрөгч оны дөрөвдүгээр сард “Ус дулаан дамжуулах төв- 1”-ийг ашиглалтанд өгсөн. Уг дэд станцаас Буянт-Ухаа-1 хорооллыг ус дулаанаар хангаж байгаа билээ.

Харин төслийн хүрээнд үлдсэн есөн  ширхэг УДДТ-ийн барилга угсралт болон тоног төхөөрөмжийг суурилуулах ажил дуусаж  улсын комисст хүлээлгэн өгөв.  Уг УДДТ-өөс “ТОСК”-ийн хэрэгжүүлж буй “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын 22 орон сууц, мөн Үндэсний Архивын газрын шинэ барилга эхний ээлжинд дулаанаар хангах ажээ.

Тус төв нь цагт 1,7 Гкал халаалт, 1,2 Гкал халуун усаар хэрэглэгчдийг хангах хүчин чадалтай аж.

“Дэд бүтэц” төсөл хэрэгжиж хотын дэд бүтэцгүй хэсэгт шинээр баригдах орон сууцны хорооллуудыг нэгдсэн инженерийн шугам сүлжээгээр хангаж байгаа нь нийслэлийн хэмжээнд орон сууцны төвлөрөлийг бууруулах чухал ач холбогдолтой билээ.