m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 05:05
119
Гашуун шоколадтай пирог

Орц

  • 125гр сүү
  • 2ш өндөгний шар
  • 10гр элсэн чихэр
  • 80гр шоколад
  • 8гр желатин
  • 10гр нунтаг кофе
  • 150гр крем

Хийх арга

 Өндөгний шар болон элсэн чихэрээ хольж хутгана.

 Сүүгээ 80º хүртэл халаагаад бага багаар хийж хутгана.

 Устай саванд савтай нь хийж өтгөртөл нь чанах бөгөөд зогсолтгүй хутгана.

 Галаа унтраагаад шоколадны үйрмэгээ хийж уустал нь хутгана.

 Шингэлсэн желатинаа нэмж, нунтаг кофе бага зэрэг хийж хутгана.

 Зуурсан цөцгийгөө нэмж хийгээд хутгана.

 Хэв шахагчиндаа зуурмагаа хийж хэвэндээ дүүртэл шахна.

 Дээр нь хэрчим кэкс тавиад 2 цаг орим царцаана.

 Хэвнээс нь гаргаж аваад дээрээс нь шоколадаар бүрнэ.

 Сууийг нь шоколадны үйрмэгээр чимэглэнэ.

 Пирог дээрээ шоколадан цэцэг тавина.

 Мөн ногоон цайны макароноор чимэглэснээр бэлэн болно.