m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 05:30
64
Сэлэнгэ аймгийн НХҮХэлтэс шинэ байртай боллоо

Сэлэнгэ аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс шинэ байраа хүлээн авлаа. Шинэ байрны нээлтэнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Засаг даргын орлогч Н.Батдорж, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон хэлтэс, агентлагуудын дарга нар оролцов. 

Гурван давхар энэ байр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багц хөрөнгөнөөс 1,5 тэрбум төгрөгөөр төсөвлөгдөн баригдсан байна. Үүнд зөвхөн байрнаас гадна компьютер тоног төхөөрөмж, тавилга, машины асуудлыг цогцоор нь бүрэн шийдвэрлэж өгчээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийгмийн халамжийн үйлчилгээ авдаг 30-аад мянган иргэн байдаг

Тус төвд ахмад настаны танхим, хөгжлийн бэрхшээтэй иргэдийн танхим, зорилтот бүлгийн иргэдийн танхим, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхим зэрэг олон танхим ажиллах юм. Энэ танхимуудаар аймгийн хэмжээний бүх иргэд үйлчилгээ авах боломжтой. Сэлэнгэ аймаг 105000 гаруй хүн амтай бөгөөд  аймгийн НХҮХэлтэс 57 бүтэц орон тоотой, хоёр ахмадын сувилалтай ажилладаг. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийгмийн халамжийн үйлчилгээ авдаг 30-аад мянган иргэн байдаг нь аймгийн нийт хүн амын 29,1 хувийг эзэлж байна.