m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 07:17
95
120 дугаар анги урлаг, спортын сургалтын шинэ төвтэй болно

Батлан хамгаалахын сайдын зэвсэгт хүчнийг чадваржуулах, зэвсэг техникийг шинэчлэх, аж ахуйн зохион байгуулалт, материал хангалтыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид урлаг, спортын сургалтын төв барихаар болжээ. Барилгын шав тавих ёслол өнгөрөгч лхагва гаригт Зэвсэгт хүчний 120 дугаар ангид болсон юм.

Шав тавих ёслолд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын хангалт үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Даваа, Зэвсэгт хүчний ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын дарга, хурандаа Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын хэлтсийн дарга, хурандаа О.Баянжаргал нарын албаныхан оролцжээ. Энэ ангийн урлаг, спортын танхим нь 1957 онд баригдсан барилга учраас үйл ажиллагаа явуулж ашиглах боломжгүй болоод байсан юм.