m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 07:25
69
Хөшөөний шав тавих ёслол болов

Хан-Уул дүүргийн ИТХ болон Монгол Болгар Улсын соёлын хамтын ажиллагааны хүрээнд  118 дугаар сургуулийн өмнө  “Кирилл үсэг” хөшөөний шав тавих ёслол өчигдөр болжээ. 

Кирилл үсэг нь анх Болгар улсаас үүсэлтэй бөгөөд одоогийн байдлаар Монголчуудын дөрвөн үеийг дэлхийн соёл иргэншилтэй танилцуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

Кирилл үсэг нь анх Болгар улсаас үүсэлтэй

Тийм учраас хөшөөний шав тавих ажиллагааг хаврын адаг сарын өлзий дэмбэрэл бүрдсэн сайн өдрийг сонгон хийсэн бөгөөд тус хөшөө нь  ирэх  сарын 5-нд нээлтээ хийх юм байна.