m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 07:30
37
Өвөрхангай- Мод тарих, арчлах арга зүйд суралцаж байна

2015 онд аймгийн хэмжээнд “40 мянган мод ургуулах хөдөлгөөн”-ийг зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан. Ирэх сарын 1-ний өдрөөс уг хөдөлгөөн өрнөж эхлэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд хувиарлагдсан нийтийн эзэмшлийн талбайд, иргэд хувийн эзэмшлийн талбайдаа мод, бут тарьж, ургуулна. 

Дээрх ажлын хүрээнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Мод, сөөг, мандлын цэцэг, зүлэг тарих, арчлах арга зүй”-гээр аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтан, албан хаагчдын төлөөллүүдийг хангалаа. 

Эдгээр төлөөллүүд нь мод, бут тарьж, арчлах үед байгууллагынхаа хамт олныг удирдан зохион байгуулж, мэргэжлийн хүмүүстэй хамтран арга зүйн зөвлөгөө өгөх юм.  

“Мод тарих ажилд иргэд, олон нийт, байгууллагууд сэтгэлээсээ хандах хэрэгтэй, стандартын дагуу тарьж түүнийгээ уйгагуй арчилж, усалж ургуулах шаардлагатай. Субботник шиг санаж тарьвал эцсийн үр дүн гарахгүй” хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Баясгалан хэлсэн үгэндээ онцоллоо.