m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 07:43
35
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ”Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төрийн зүгээс авч хэрэгжүүлэх хууль нь маш чухал. Энэ хуультай холбогдуулан төрийн байгууллагуудын харилцан уялдан, ажиллах нөхцлийг сайжруулах хэрэгтэй. Тахарын алба, цагдаа гэх мэт. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг ТББ-ууд өөрсдийн төсвөөр хийж байсныг нуух зүйлгүй” хэмээлээ.

Ийнхүү хуулийн төсөлтөй холбогдуулан гишүүд үг хэлсний дараа санал хураахад 92,6 хувиар дэмжих нь зүйтэй хэмээн үзэж хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.