m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 07:52
43
Нэрээ сольсон хятад иргэн хил нэвтрэхийг завджээ

Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор Монгол Улсад 10 жилийн хугацаанд дахин оруулахгүйгээр 2007 онд албадан гаргагдсан БНХАУ-ын иргэн Т гэгч энэ сарын 22-ны өдөр нэрээ сольж хууль бусаар  хил нэвтрэхийг завдсаныг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлэн, албадан нутаг буцаасан байна.

Мөн тус боомтоор энэ сарын 21-ний өдөр Монгол Улсын иргэн С нь биедээ 6 кг хуш модны самар нуун  хил хяналтын байгууллагуудын шалгалтаас зайлсхийн хил нэвтрэх гэж байхад нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагч илрүүлэн, холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгчээ.