m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 08:24
77
Гадаадын улстөрчдийн нударга зөрүүлэлт

Аливаа улс орны бодлогыг  тодорхойлох гэж  толгой гашилгаж явдаг төрийн түшээд хоорондоо маргалдах санал зөрөх асуудлууд олон гардаг. Гэхдээ хоорондоо гар зөрүүлэн тэр нь зурагчны камерт буусан хөгжилтэй , хэцүү ч гэмээр фото зургуудаас та бүхэндээ тайлбартай нь хүргэж байна. Ерөнхийдөө Украины Засгийн газрын гишүүд хоорондоо хамгийн их хагаралдаж, нударга зөрүүлдэг аж. Харин удаах байранд Өмнөд Солонгос, Тайваний улстөрчид оржээ.

Киевийн парламент. 2014 оны дөрөвдүгээр сар 

Украины ерөнхийлөгч Виктор Януковичийг дэмжигчид болон сөрөг хүчнийхэн хоорондоо санал зөрөлдөв. 2013 он

2011 онд Өмнөд Солонгосын их хурлын дарга Чөлөөт худалдааны гэрээ хийх хуулийг батлах үеэр их хурлын гишүүд түүнийг эсэргүүцэн урдаас нь нулимс асгаруулагч хий цацсан хэрэг гарсан билээ. 

Италийн эрх баригч нам болон сөрөг хүчний төлөөлөгчид сонгуулийн үр дүнгийн асуудлаар маргалдан барьцалдаж байгаа зураг. 

Туркийн Үндэсний намын тэргүүнийг хэт туйлширсан бодлого хэрэгжүүлж байгааг шүүмжлэн индрээс буух үед нь нэгэн гишүүн түүнийг цохиж байгаа нь. 2014 оны VIII сар 

Хонконгийн ардчилсан намыхан сөрөг хүчинтэйгээ маргалдан хоорондоо цаас шидэлцэн улмаар нударга зөрүүлж байгаа нь. 2014 оны VII сар

Нипалд шинэ үндсэн хуулийг батлах хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн санал зөрчилдөж байгаа нь. 2015 оны I сар