m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 11:33
60
Иргэдийн санхүүгийн мэдлэг хангалтгүй гэв

Санхүүгийн зохицуулах хорооноос “Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн санхүүгийн боловсрол, зан үйлийг тодорхойлох судалгаа”-ны үр дүнг танилцуулах уулзалтыг зохион байгуулжээ. Тухайлбал, Японы Засгийн газраас сангаас санхүүжүүлж, Азийн хөгжлийн банк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтран хэрэгжүүлж буй “Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн бага, дунд орлоготой иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд санхүүгийн боловсролын чиглэлээр хийгдсэн ажлуудыг танилцуулах уулзалт зохион байгуулагдлаа.

Иргэдийн санхүүгийн мэдлэг хангалтгүй гэв

Уулзалтанд Японы элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Хироши Фукосава, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Марк Беземерболон Банк санхүүгийн академи, Бичил санхүүгийн хөгжлийн сан, Монгол Банк, Банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоодын төлөөлөл оролцлоо. Тус судалгааны үр дүнг төслийн мониторинг үнэлгээг гүйцэтгэгч Бангладешийн HB компанийн зөвлөх С.Нэргүй танилцууллаа. Судалгааны үр дүнгээс харахад иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэж байгаа санхүүгийн үйлчилгээ нь харилцах данс, хадгаламж, зээл, мөнгөн шилжүүлэг, даатгал гэсэн үйлчилгээнүүд бөгөөд нийт судалгаанд хамрагдсан өрхийн 50-иас илүү хувь нь эдгээр үйлчилгээг хэрэглэдэг байна. Энэхүү судалгаагаар хадгаламж, зээл гэх мэт үндсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмж харьцангуй сайн байгаа нь харагдсан бол харин иргэдийн хувийн болон өрхийн санхүүгийн мэдлэг хангалтгүй байгаа нь ажиглагдсан байна.