m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 11:53
82
Гурилын үнэ 1.5 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ сарын 22-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 2.3 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 1.7 хувиар буурсан дүнтэй гарсан байна. Тодруулбал, өмнөх сарынхаас дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувь, I зэргийн задгай гурилын үнэ 1.5 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад I зэргийн задгай гурилын үнэ 1.5 хувиар буурчээ.

Мөн түүнчлэн төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.6 хувь, луувангийн үнэ 2.6 хувь, сонгины үнэ 0.4 хувь, манжингийн үнэ 2.2 хувиар өссөн бол савласан /нэг литрийн/ сүүний үнэ 7.9 хувь, "Элекстер" сүүний үнэ 7.3 хувиар тус тус буурсан байна.

Гурилын үнэ 1.5 хувиар буурчээ