m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 11:57
138
Benetton Outlet-ээ нээлээ

Италийн алдарт United Colors of Benetton брэнд Монголд нутагшаад өдгөө таван жил болж байна. Тус  брэндийн OUTLET  салбар Вива сити хотхонд нээгдлээ. Дэлхий даяар 7000 салбар дэлгүүртэй 60-аад жилийн түүхтэй Benetton брэнд таныг загварын ертөнцөөс хэзээ ч хоцроодоггүй гэдгийг монголчууд төдийгүй дэлхийн хэрэглэгч бүр андахгүй.

United Colors of Benetton брэндийн хүүхдийн хувцас дэлхийд анх удаа Эко сертификат авч байсан бол энэ онд ч бас тус шагналыг хүртсэн билээ.  Энэ нь хэрэглэгчдийнхээ эрүүл мэнд болон байгаль орчинд хамгийн ихээр анхаарч, тууштай тогтвортой үйл ажиллагаа явуулдаг болохыг батлан харуулж байна.

Benetton брэндийн OUTLET -ийн нээлтээр хэрэглэгч та бүхэн IV. 24-26-ныг дуустал насанд хүрэгчдийн болон хүүхдийн бүх төрлийн хувцсыг 30 хувь хямдралтай худалдан авах боломжийг олголоо.

Урин хаврын өдрүүдийг улам өнгөлөг, хөгжилтэй болгох Hunnu mall -ын ард Viva city хотхонд байрлах Benetton outlet-ийг энэ амралтын өдрүүдэд зориорой.