m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 14:12
61
Үхрийн ястай мах 7900 төгрөгийн үнэтэй байна

Статистик мэдээллээс харахад хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.9 хувь, үхрийн ястай махны үнэ 1.2 хувь, үхрийн цул махны үнэ 7.0 хувь, ямааны мах үнэ 11.7 хувь, адууны махны үнэ 5.0 хувиар тус тус өссөн байна. Тодруулбал, хонины ястай нэг килограмм мах дунджаар 7265 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7900 төгрөгийн үнэтэй байгаа аж. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 435 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 25 төгрөгөөр өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7400 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр” хүнсний захуудад хамгийн их үнэтэй буюу 9000 төгрөгийн үнэтэй байв. Харин хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 295 төгрөгөөр, хонины цул мах 60 төгрөгөөр тус тус буурсан бөгөөд “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн их үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.

Үхрийн ястай мах 7900 төгрөгийн үнэтэй байна