m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.25 02:41
218
25 минутанд бэлэн болдог тахианы паста

Та бүхэндээ яарсан үедээ  25 минутанд бэлэн болдог амттайхан тахианы махан пастаны жор хүргэж байна. Барууныхан энэ пастаг тогтмол хийж иддэг юм байна. Энэ паста салахын аргагүй амттай байх болно шүү.

Орц: (4 хүний порцоор)

2 аяга гоймон
400 гр тахианы цээж мах
4-5 дундаж хэмжээтэй улаан лооль
Нэг хоолны халбага базил
150-200 гр моцарелла бяслаг
100 гр сүү

Бэлтгэх арга

Гоймонгоо чанаж байх хоорондоо улаан лооль, махаа хэрчиж бэлтгэнэ. Ингээд бага зэрэг оливын тосонд тахианы цээж махаа хуураад дээр нь базилк болон идэх хэмжээгээрээ давсаа хийж амтална. Махны болц 50 хувьтай байхад нь хэрчиж бэлтгэсэн улаан лоолио нэмэн сүү хийгээд бага зэрэг жиргэнэ. Ингээд хамгийн сүүлд гоймонгоо үрж жижиглэсэн моцарелла бяслагтайгаа хийж бүгдийг хутгаад таван минут жигнэхэд таны амтат паста бэлэн болох болно.