m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.25 02:59
90
С.Товуудоржийн хүүрнэл зохиолын эрдэм шинжилгээний хурал боллоо

ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгээс зохиолчдын уран бүтээлээр эрдэм шинжилгээний цуврал хурал зохион байгуулдаг. Энэ удаад "Сайн аав", "Тэнгэр газрын өршөөл" зэрэг олон романаараа уншигчдад танигдсан зохиолч сэтгүүлч С.Товуудоржийн хүүрнэл зохиолын туурвилзүй сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Энэхүү эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь өнөөгийн залуучуудад, нийгэм цаг үеийн байдлаа судлахад түлхэц болох явдал юм байна. Зохиолч, сэтгүүлч С.Товуудорж нь үе үеийн түүхэн хаадын намтарчилсан түүхийг судлан, тэдний түүхийг бичдэг гэдгээрээ онцлогтой байдаг юм.