m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.25 04:14
73
“Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны гишүүд нэмэгдсээр байна

“Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоо байгуулагдаад удаагүй ч  гишүүнээр элсэх хүсэлтэй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Ийн элсэхийг хүсэж өргөдлөө өгсөн зарим гишүүдийн үнэмлэхийг өнөөдөр гардууллаа.

Энэ үеэр “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоо”-нд шинээр элссэн гишүүдийн сэтгэгдлийг сонслоо.

                                             Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Ц.Одонжаргал  

- “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоонд гишүүнээр элссэнд баяртай байна. Өмнө нь ямар нэг холбоонд элсэж байгаагүй.Би оёдлын чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг. Цаашид бид бусад баялаг бүтээгчдийн адил улс орныхоо  хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах зорилготой.

                                                          “Минжийн оргил хайрхан”ХХК Г.Алтансүх

- Миний хувьд барилгын чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг. “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоонд гишүүнээр элссэнд баяртай байна. Би өөрийн хүсэлтээр энэхүү холбоонд элсэх өргөдлөө өгсөн.

                                                                  Уран дархан Г.Нямбаяр

- “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоонд өөрийн хүсэлтээр гишүүнээр элслээ. Хувиараа үйлдвэрлэл эрхэлдэг учраас хийж байгаа зүйлээ олон түмэнд хүргэхийн тулд энэхүү холбоонд элсэх өргөдлөө өгсөн. Миний хувьд  уламжлалт уран дархан хийдэг. Тиймээс энэхүү холбоонд элссэнээр нэг салбарт үйлдвэрлэл явуулж буй хүмүүсээс туршилга судлах боломж гарлаа гэж үзэж байна.