m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.25 09:19
175
Зизу хочит Зинедин Зидан

Энэ удаагийн "Амжилтын түүх" буландаа Франц болон "Реал Мадрид" клубийн амьд домог алдарт хөлбөмбөгчин Зизу буюу Зинедин Зиданы түүхийг сонирхуулъя. Тэрээр 1972 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Марсель хотноо мэндэлжээ. Хөлбөмбөгчиний замналаа анх 1982 онд "US Saint-Henri" хэмээх хүүхдийн багаас эхлүүлж байсан түүхтэй.  

Хөлбөмбөгчиний замналаа анх 1982 онд "US Saint-Henri" хэмээх хүүхдийн багаас эхлүүлж байсан түүхтэй.  

Зинедин Зидан нь Марсель хотноо төрсөн хэдий ч төрөлх хотынхоо Олимпик клубт тоглож байгаагүй. Тэрээр Ювентусд гурван сая фунтаар худалдагдах хүртлээ Францын лигийн Кан, Бордо багуудад хүчин зүтгэж байсан.

1998 оны дэлхийн аварга болоход түүний оруулсан хувь нэмэр үгээр илэрхийлэхийн аргагүй их байсан. Дэлхийн аваргийн финалд Бразилын хаалганд хийсэн хоёр гоолыг мартахын аргагүй билээ. Гайхалтай гоёмсог мөргөлтөөр хоёр гоол хийж байсан. Тэр жил мөн дэлхийн шилдэгийг хүртсэн Зидан "Реал Мадрид" клубийн анхаарлыг татаж эхэлсэн байна. 2000 оны евро Зиданы ээлжит гайхалтай тоглолтууд үргэлжилсээр л байсан аж. Финалд Италийг алтан гоолоор буулган авч Франц хоёр дахь удаагаа европын аварга болсон билээ. Зидан ээлжит удаагаа дэлхийн шилдэг болж, Бразилын Роналдотой ширүүн өрсөлдөж байсан юм. 

Дэлхийн аваргийн финалд Бразилын хаалганд хийсэн хоёр гоолыг мартахын аргагүй билээ. Гайхалтай гоёмсог мөргөлтөөр хоёр гоол хийж байсан.

2001 онд Ювентус багаа орхиж Испанийн алдарт Реал Мадрид багтай дөрвөн жилийн гэрээ байгуулж байлаа. Уг солилцоо  66 сая еврогоор биеллээ олсон бөгөөд энэ нь Зиданыг дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болгожээ. 2001-2002 оны улирлын Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд тэрээр хожлын гоолыг оруулж байсан түүхтэй.

Уг солилцоо  66 сая еврогоор биеллээ олсон бөгөөд энэ нь Зиданыг дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болгожээ.

"Реал"-ын төлөө 225 тоглолтонд 49 гоол хийж 2006 онд нэр төртэйгээр зодгоо тайлсан юм. Харин шигшээ багийн хувьд 2002 оны дэлхийн аваргад Зидан бэртэж улмаар Франц дэлхийн аваргийн хэсгээс гарж чадаагүй өмнөх аварга нь анх удаа болсон билээ. 2004 оны еврогоор бага зэрэг аз дутсан Франц харамсалтайгаар тэмцээнийг өндөрлүүлж 2006 оны дэлхийн аваргийг л хүлээх үлдсэн байв. Дэлхийн аваргад Зидантай Франц ямар байдаг вэ гэдгийг утгаар нь мэдрүүлж финал хүртэл топ багуудыг өмнө сөхрүүлж байлаа. 

Заналт дайсан Бразилтай шөвгийн наймд учраа таарч асуудал тарьж сурсан Зидан л талбай дээр бужигнуулж байсан юм. Хожилд Зиданы оруулсан нөлөө дэндүү их. Гэвч финал дэндүү харамсалтай, аймшигтайгаар төгссөн юм Зиданы хувьд тоглолтын тооны харьцааг нээсэн ч Марко Матерацциг мөргөж унагааж, улаан хуудас авч хөөгдсөнөөр тоглолтын хувь заяаг өөрчилсөн гэхэд хилсдэхгүй. 

Гэвч финал дэндүү харамсалтай, аймшигтайгаар төгссөн юм Зиданы хувьд тоглолтын тооны харьцааг нээсэн ч Марко Матерацциг мөргөж унагааж, улаан хуудас авч хөөгдсөнөөр тоглолтын хувь заяаг өөрчилсөн гэхэд хилсдэхгүй. 

Шүүгч бичлэгийг ухраан үзсэний дүнд ийнхүү улаан хуудас өргөсөн юм. Одоог хүртэл тэр хоёрын хооронд юу ярьсан нь тодорхой бус ч Зиданы эгчийг доромжолсон хэмээх таамаг хамгийн бодитойд тооцогддог билээ. Зидан "үхэхээсээ нааш уучлалт гуйхгүй" гэж хожим мэдэгдсэн байдаг. Дэлхийн аваргийн финалд гурав дахь удаагаа тоголж байгаа дөрөв дэхь тамирчин бол Зидан байсан. Агуу тамирчины замнал ийм гунигтай төгсөнө гэж хэн ч бодоогүй биз. 

 Одоог хүртэл тэр хоёрын хооронд юу ярьсан нь тодорхой бус ч Зиданы эгчийг доромжолсон хэмээх таамаг хамгийн бодитойд тооцогддог билээ.

Түүний эхнэр Вероник Зидан Испани гаралтай бөгөөд бүжигчин, загвар өмсөгч. Тэд 1993 онд гэрлэж, Энцо, Лука, Тео, Эляз хэмээх дөрвөн хөвгүүний эцэг эх болцгоожээ. Түүний хүүхдүүд бүгд Реал мадридын хүүхдийн багт тоглодог аж.