m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.27 14:59
90
Английн хөгжилтэй хит дууны дуучид

“The big rock candy mountains” дуугаа Бюрл Эвис 1928 онд анх бичүүлж байжээ.

“Let’s do it ( Let’s fall in love)” дууг 1928 Элла Фитцгералд гайхалтай сайхан дуулжээ.

“Honeysuckle rose” дууны шүлгийг Энди Разаф бичсэн бөгөөд жааз дуучин Фац Воллер хит болгожээ. Энэ дуу нь тухайн үедээ сонссон хүн инээхгүй байхын аргагүй сайхан дуу болж байжээ.

“Summertime” дуу нь тухайн үедээ 25000 гаруй бичигдэж байсан бөгөөд хамгийн анхны найруулгыг нь Жорж Гершвин зохиож байв. Энэ дууг 1935 онд дуурьт зориулж дуулж байсан бол 1936 онд дуучин Билли Холледей дуулснаар хит болгосон байна.

Жонни Мерсер нь өөрийн зохиосон сонгодог дуунуудаараа дөрвөн ч удаа Оскар хүртэж байсан ба түүний “Ac-cent-tchu- ate the positive” дуу нь 1944 оны аравдугаар сард бичигдэж  хит болж байжээ.

Рей Чарлесийн “I got a woman” дуу 1954 онд бүтээгджээ.

Харри Белафонтегийн “Day-O” дуу нь 1956 онд бүтээгдсэн бөгөөд гарсан даруйдаа хамгийн ихээр нийтийн хүртээл болсон дуу болж байв.

Жеки Вилсоны 1957 онд анхны соло цомогтоо оруулсан “Reet Petite ( The sweetest girl in town)” дуу нь 1986 онд дахин хит болж байжээ.

Мексикийн ардын хөгжмийг рок дуунд хослуулсан “La bamba” дууг Лос Лобос 1958 онд хит болгож байв.

Франки Лайнегийн анхны хит болсон“Rawhide” дууг хэд хэдэн удаагийн Оскарын шагналт  Нед Вашингтон, Димитри Зиноиевич Тиомкин нар зохиожээ.

Жеймс Браун  “I got you ( I feel Good)” дуугаа анх гитаргүй дуулдаг байжээ. 1965 онд хит болж байсан дуугаа бичүүлэхдээ гитартай дуулсан ажээ.

Диснейгийн “Ширэнгэн ойн үлгэр” киноны дуу болох “The Bare Necessities” 1967 онд зохиогдсон байна.

Beatles хамтлагийн гайхамшигт дуунуудын нэг болох “Here comes the sun” дуу 1969 онд хит болж байсан бөгөөд энэхүү дууг хөгжмийн зохиолч Жорж Харрисон зохиожээ.