m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.08 08:33
46
“Давалгаа” богино өгүүллэгийн наадам маргааш болно

Маргааш буюу 9-ний өдөр Монголын бүх их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Давалгаа” богино өгүүллэгийн наадам СУИС-ийн хичээлийн II байранд болно.

Тус наадмыг МУИС-ийн шинжлэх ухааны сургуулийн утга зохиол, урлаг судлалын тэнхим, СУИС-ийн театр урлагийн сургуулийн тайзнаас ярих урлагийн тэнхим хамтран зохион байгуулж байгаа аж. Энэ жил тус наадам 38 оюутан бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд шилдэг 11 өгүүллэг шалгарчээ.

Шалгарсан өгүүллэгүүдийг СУИС-ийн кино драмын ангийн оюутнууд унших бөгөөд шилдэг уншигч, шилдэг өгүүллэг төрлүүдээр тэргүүн, дэд, гутгаар байруудыг шалгаруулах аж.

Давалгаа богино өгүүллэгийн наадмыг МУИС-ийн багш доктор Б.Хишигсүх, СУИС-ийн багш жүжигчин Л.Чаминчулуун нар анх санаачилж, 2004 оноос хойш зохион байгуулж байгаа юм байна.