m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.08 11:00
1219
БНМАУ-ын хоёр удаагийн баатар, маршал Х.Чойбалсан

XX зууны Монголын удирдагчдын нэг БНМАУ-ын Ерөнхий сайд, ЦЯЯ-ны сайд бөгөөд Бүх цэргийн жанжин, БНМАУ-ын хоёр удаагийн баатар, маршал Х.Чойбалсангийн түүх гэрэл зурганд ийн үлджээ. 

Бага нас 1898 оны орчим \сэргээсэн зураг\ 

Бага нас 1899

 

1914 он Эрхүүгийн сургуульд явахын өмнө

1917 он Хаант Оросын Эрхүү хотын Реальный гимназийн монгол сурагчид: Х.Чойбалсан, Содномдорж, Ш.Бат-Очир, Т.Лонтоон, Г.Гүрсэд \1927-1928 онд Дээд шүүхийн дарга\, арын эгнээнд: Сэрээтэр, Г.Найдансүрэн, Н.Жадамбаа ( 1924-1928 онд МАХН-ын дэд дарга, ААЯ-ны сайд,  Ж.Сүхбаатар. 

1923 он Москва. Цэргийн академид суралцагчид: Урд эгнээний дөрөвдэх нь Х.Чойбалсан зургаа дахь нь  А.Мягмар \Орост Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бие хамгаалагчаар ажилласан\

Xоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны эхнэр Бортолгойтой 1921-1935 оны хооронд амьдарч байв

Б.Гүндэгмаа бол маршал Чойбалсанг насан эцэс болтол дэргэд нь байсан түшигтэй хань нь байлаа. Нэргүй, Сувдаа хэмээх хүү, охин хоёртой бөгөөд өөрийн төрсөн хүүхэдгүй тул хоёр хүүхэд өргөж авсан юм.

1930 аад он Лаварын Дэмбэрэл, Дамдины Содномдаржаа, ард: Маршал Х.Чойбалсан, Маршал Г.Дэмид

Партизан А.Мягмар, орчуулагч Ц.Цэдэндорж, С.М.Будённый, АТУА-ийн морин цэргийн шалгагч, партизан С.Цэрэнгомбо, Д.Цэдэн-Иш-Гочитский.

Маршалын ёслолын сэлэм, 1944 оны загвар

Маршалын ёслолын хувцас 1944 оны загвар

Ёслолын гадуур хүрэм, малгай \1944 он\

Морины эмээл \1942 он\

Тэрээр шатар тоглох дуртай \албан өрөөнд нь байсан эд хэрэглэлүүдийн нэг\

Хэрэглэж байсан аяга 

Тамхины хэрэгслүүд: асаагуур, тамхины сав, үнсний сав

Гар буу

Цаг

БНМАУ-ын хоёр удаагийн баатар, маршал Х.Чойбалсан