m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.10 13:49
178
Байгалийн сайханд хамгийн сайн бүтээл төрдөг

Хэрвээ үнэт зүйлдээ үнэнч бол хүсэл сонирхолоо хэзээ ч ямар ч цаг үед орхиж чадахгүй. Дэлхийн II дайнд Фашистууд Францид харгислал үйлдэж байхад нэрт зураач Ф.Пикассо "Герника" гэх алдарт зургаа зурж байсан юм. Ямар нэгэн эрсдлийг үл хайхран тэр уран бүтээл дуртай ажлаа хийж, бүр дэлхий дахинаа алдаршсан юм.  

Энэ удаа уншигч та бүхэндээ Монгол улсын боловсролын их сургуулийн багш, монументаль уран зургийн мастер М.Моломжамцтай танилцуулья. Тэрээр 25 гаруй жил том жижиг мянга гаруй уран зураг зурж, олон сайхан шавь нар төрүүлсэн ачит багш юм. Түүний хобби  буюу хүсэл сонирхол бол байгалийн сайханд зураг зурах л хамгийн сайхан зүйл гэнэ. Учир нь хүн төрөлхтөн байгаль дэлхийдээ хэтэрхий харгис хандаж байна. Иймээс уран бүтээлээрэй хүмүүст зөв төлөвшил, хойч үедээ үлгэр дууриалал үзүүлж, байгаль дэлхийг хамгаалж чаддаггүй юм гэхэд дараагийн үедээ үзүүлж харуулах нь хамгийн чухал гэж боддог. Гэхдээ Монголчууд уужуу тайван саруул ард түмэн болохоор буруу зөрүүгээ залруулж чадна. 

.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Байгалийн сайханд хамгийн сайн бүтээл төрдөг