m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.14 04:18
118
Сурагчдын цэвэрлэсэн хогийг худалдан авчээ

"Орон нутгийн хөгжилд- хүүхдийн оролцоо II" зөвөлгөөн Архангай аймгийн нутгийн захиргааны ордонд "Орон нутгийн бүтээн байгуулалт-хүүхдийн нүдээр" фото зургийн уралдааны үзэсгэлэнгээр нээж, "Орон нутгийн хөгжлийн төлөө-хамтдаа" уриатай тайван жагсаалаар үргэлжилсэн байна. Тус уриан дор сурагчид Зая гэгээний цогцолборын урд талбайгаас Мааньт уулын чиглэл дэх хогийг цэвэрлэжээ.  Хог цэвэрлэсэн сурагчдын нэг уут хогийг 500 төгрөгөөр худалдан авсан байна.