m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.14 05:38
84
Сэлэнгэчүүдийн паралимпийн анхдугаар наадам өндөрлөлөө

Сэлэнгэ аймагт анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Паралимпийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Наадамд нийт 85 хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлож, Хонхот бөмбөг, Суугаа волейбол, Тэргэнцэртэй уралдаан, Бөөрөнцөг шидэлт, Хөнгөн атлетик, Пара жудо зэрэг спортын төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Тус наадмын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 359-р тогтоолоор батлагдсан “Хүүхдийн спортын наадам”-ын Паралимпийн төрөлд оролцох тамирчдыг сонгон шалгаруулж авах юм.

Аймгийн Паралимпийн наадмын “Хонхот бөмбөг”-ийн эрэгтэй төрөлд н.Эрдэнэбат ахлагчтай Сүхбаатар сумын баг, эмэгтэй төрөлд Сант сумын Г.Гантуяа ахлагчтай баг тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэд боллоо.

Өсвөр насны бөөрөнцөг шидэлтийн тэргүүн байрт Сантын н.Гантуяа, Сүхбаатарын н.Чинбаяр, насанд хүрэгчдийн бөөрөнцөг шидэлтийн эмэгтэйчүүдээс Түшиг сумын н.Бат-Эрдэнэ, Алтанбулаг сумын А.Энхжаргал, одой бөөрөнцөг шидэлтийн алтан медалийг Сүхбаатар сумын П.Бямбасүрэн нар хүртлээ. Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн 800 м-ийн зайд тэргүүн байрыг Хүдэр сумын н.Сарангоо, 400 м-ийн зайд Сүхбаатар сумын Э.Чинбаяр, 1500 м-ийн зайд Баянгол сумын А.Оюунжаргал, Зүүнбүрэн сумын н.Наранбаатар, хүүхдийн 800 м-ийн төрөлд Сүхбаатарын н.Тайванжаргал, 400 м-ийн зайд Түшигийн Бат-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 400 м-ийн зайд Түшигийн н.Сумьяа, Алтанбулагийн н.Энхжаргал нар шалгарлаа. Тэмцээний хос тэргэнцэрийн төрөлд Мандалын н.Бат-Од, Алтанбулагийн н.Отгонцагаан, тэргэнцэрийн одой төрөлд Ерөө сумын О.Одбаяр нар тэргүүллээ. Суугаа волейболын тэргүүн байрт Мандал сумын н.Батпалам ахлагчтай баг тэргүүлж, алтан медаль хүртлээ. Пара жудо төрлийн эрэгтэй 60 кг жинд тэргүүн байрыг Жавхлант сумын С.Зоригтбаатар, 73 кг-ийн жинд Сантын О.Буяннэмэх, 81 кг-д Сүхбаатарын Н.Давааням, 90 кг-д Сүхбаатарын Ш.Баянмөнх, 100 кг-д Сүхбаатарын Ц.Эрдэнэбат, эмэгтэй 57 кг-д Жавхлантын Б.Мөнгөнцэцэг, 63 кг-д Баянголын А.Оюунжаргал, 78 кг-д Сүхбаатарын О.Нарангэрэл, +78 кг-д Сүхбаатарын н.Зулаа нар аваргын алтан медаль хүртлээ.

Паралимпийн анхдугаар наадам өндөрлөлөө