m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.15 08:10
43
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын 5 сарын 19, Ангараг гараг. Билгийн тооллын 1, Чөлөөт эх одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.