m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.15 08:13
32
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

Аргын тооллын 5 сарын 21, Бархасвадь гараг. Билгийн тооллын 3, Хэрцгий охин одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Өчүүхэн дүүрэн болох улирал 17 цаг 04 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.