m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.15 08:15
36
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна

Аргын тооллын 5 сарын 22, Сугар гараг. Билгийн тооллын 4, Өглөгт охин одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.