m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.17 06:18
66
Дүүрэг бүрт дархлаажуулалтын цэг ажиллаж байна

Улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн үер  нийслэлийн хэмжээнд 150753 хүүхдийг  улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд  хамруулна.

Дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвд  дархлаажуулалтын 131 байнгын цэг,  цэцэрлэгүүдээр  326  түр цэг,  хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдүүдэд хүрч үйлчилэх  106  явуулын цэгээр нэмэлт дархлаажуулалтыг  хийж, витамин А уулгана.
Тухайлбал:

  •  Баянгол дүүрэгт  байнгын 23 цэг, түр 25 цэг, явуулын 7 цэг, 
  •  Баянзүрх дүүрэгт  байнгын 28 цэг, түр 75 цэг, явуулын  27 цэг, 
  •  Багануур дүүрэгт  байнгын 5 цэг, түр 6 цэг, явуулын 4 цэг,  
  • Багахангай дүүрэгт  байнгын 1 цэг, түр 1 цэг, явуулын  1 цэг,  
  • Чингэлтэй дүүрэгт  байнгын 19 цэг, түр 35 цэг, явуулын 5 цэг,  
  • Налайх дүүрэг  байнгын  7 цэг,  явуулын 3 цэг,  
  • Сонгинохайрхан дүүрэгт  байнгын  11 цэг, түр 56 цэг, явуулын 41 цэг , 
  • Сүхбаатар дүүрэгт  байнгын 21 цэг, түр 65 цэг, явуулын 3 цэг,  
  • Хан-Уул дүүрэгт  байнгын 16 цэг, түр 63 цэг, явуулын 15 цэг тус тус ажиллаж байна.