m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.17 08:00
83
Ганжуур судар гороолж Номгон сумаа тойржээ

Өмнөговь аймгийн Номгон суманд 300 гаруй жилийн түүхтэй Сангийндалай хийд байдаг. Тус хийд нь дэлхийн ЮНЕСКО-д бүртгэлтэй, Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг түүх дурсгалын үнэт өв юм. Уг хийд нь  бүрэн бүтэн үлдсэн цөөхөн хийдийн нэг. 
2014 оноос тус хийдийн тэргүүн ламаар Ж.Батхуяг лам ирж тус хийдэд суурьшин үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Сангийндалай хийдийн тэргүүн лам Ж.Батхуяг, сумын Засаг даргын орлогч С.Идэрсүрэн, Хармагтай багийн Засаг дарга Н.Сайнсүх нарын хүмүүс  Номгон сумынхаа хилийн зааг газруудаар тойрон ганжуур гороолоод иржээ. 

Өмнөговь аймгийн Номгон суманд 300 гаруй жилийн түүхтэй Сангийндалай хийд байдаг