m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.18 01:01
40
Өнөөдөр болох үйл явдлууд

-  Өнөөдөр 10:30 цагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Архивын үйлчилгээг байгууллага, иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Нэг цонх”-ны үйлчилгээгээрээ төрийн архивын нэгдсэн программаас лавлагаа хуулбар, захиалга хүлээн авах, шийдвэрлэх ажлыг эхлүүлнэ. 

- "1000 ИНЖЕНЕР" төслийн хүрээнд Япон улсад инженерийн чиглэлээр суралцахаар шалгалт өгч тэнцсэн оюутнуудад БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр 11:00 цагаас батламж гардуулна. 

- Авьяаслаг Азичууд шоунд амжилттай оролцож Хоёрдугаар байр эзэлсэн ХӨСӨГТӨН хамтлагийн залуусыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр 11:30 цагаас хүлээн авч уулзна. 

- Өнөөдөр 14:00 цагт Сүхбаатар дүүргийн Тамгын газар, Татварын хэлтэс хамтран “Татвар төлөгч танд баярлалаа “ татвар төлөгчдийн нэгдсэн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулна. /Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар/