m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.18 01:24
63
ХСҮТ туяа эмчилгээний тоног төхөөрөмжтэй болно

Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Моди Хавдар судлалын үндэсний төвд /ХСҮТ/ туяа эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг өгөхөөр болжээ. 

Уг аппаратыг ирэх есдүгээр сард бүрэн ашиглалтад оруулах бөгөөд, тус улсын мэргэжилтнүүд ХСҮТ-д ирж аппаратыг суурилуулан манай мэргэжилтнүүдэд сургалт явуулах аж. Хавдар судлалын үндэсний төвд туяа эмчилгээний энэхүү аппаратыг бэлэглэснээр туяа эмчилгээнд дараалал хүлээлт үүсэхгүй гэдгийг албаныхан тодотголоо.