m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.18 04:26
47
Улаанбурхан өвчний вакцинжуулалт 25 хувьтай байна

 Өнөөдрийн байдлаар Халдвар судлалын үндэсний төвд 750 хүн эмчүүлж байна. Энэ жилийн дэгдэлтийн зураглалаас харахад оюутнуудын дунд өвчлөл их байгаа бөгөөд 506 оюутан улаанбурхан өвчин тусжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яамтай хамтран энэ сарын 15-25-ны өдөр хүртэл нэмэлт вакцинжуулалтыг таван сартайгаас зургаан нас хүртэлх бүх хүүхдэд хийж байна.

Оюутнуудын дунд өвчлөл их байгаа бөгөөд 506 оюутан улаанбурхан өвчин тусжээ

Нийслэлийн хэмжээнд 170 мянган хүүхдэд хийнэ. Одоогийн байдлаар дархлаажуулалтын байнгын 131, түр 236, явуулын 106 цэг ажиллаж байна. Эхний гурван өдрийн байдлаар вакцинжуулалт 25 хувьтай байна.