m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.18 06:07
98
Бүтэлгүй хайраас болж аймшигт алуурчин болсон Жихади Жон

Исламын улсын алан хядагчдын аллага хийж байгаа бичлэгүүд дэлхий дахины зүрхийг шимшрүүлсээр байгаа. Тэгвэл эдгээр бичлэгүүдэд байнга шахам гардаг алан хядагч залууг хэн болох талаар мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. 

Түүнийг Муххамед Эмвази гэдэг бөгөөд 26 настай юм байна. Бритиш аялагаар ярьдаг энэхүү алан хядагч нь Лондонд програмист мэргэжлээр суралцаж байсан бөгөөд түүний амьдарч байсан орон сууцыг нь ч илрүүлжээ. Түүнийг Исламын улсын алан хядагчид Жон гэж дуудаг аж. 

Английн тагнуулынхны мэдэгдэж байгаагаар Мухамед Эмвази нь оюутан байхдаа бүрэг, бараг дуугардаггүй байсан талаар ангийнхан нь ярьсан гэнэ. Эмвази анх наймдугаар сард Америкийн сэтгүүлч Жэймс Фолэйгийн аллагын бичлэг дээр харагдсан.

Дараа нь Америкийн Вашингтон пост сонины сэтгүүлч Стивэн Сотлоф, Английн тусламжийн ажилтан Дэвид Хэйнис, Английн таксины жолооч Алан Хеннинг, Америкийн тусламжийн ажилтан Абдул-Рахман Кассиг нарыг хороосон юм. Хамгийн сүүлд Японы барьцааны хоёр иргэнийг хөнөөн Шинзо Абэд заналхийлсэн төдийгүй Египетийн 21 иргэнийг цаазаар авахад голлох үүрэг гүйцэтгэсэн билээ. 

Исламын улсдаа Жихади Жон гэж нэрлэгдсэн тэрээр зургаан настай байхдаа Англид ирсэн бөгөөд Кувейт гаралтай юм байна. Тэрээр сугуульд байхдаа ганцаараа исламын шашинтай байсан ч энгийн хувцас өмсдөг, ангидаа нэр хүндтэй, хөл бөмбөг тоглох дуртай нэгэн байжээ. 

Жихади Жонтой нэг ангид сурч байсан хүмүүс түүнийг аймшигт алан хядагч болсон талаар сонсоод итгэхгүй байгаа гэнэ. Сургуулийн танилцуулгын дэвтэр  дэх түүний 10 настай байх үеийн тэмдэглэлд "Мангасыг хэрхэн алах вэ" гэдэг номонд дуртай, мөн дандаа аллагатай компьютер тоглоомонд сонирхолтой гэжээ. Дуртай хамтлаг нь S club 7, чипс идэж Симпсоны цуврал үзэх дуртай байсан бөгөөд 30 настайдаа хөл бөмбөгийн багийн тоглогч болсон байна гэж бичсэн байсан аж.

Жихади Жоны гэр бүлийнхэн шашин шүтлэгтээ үнэнч байсан бөгөөд түүнийг дунд ангид байх үеэс нь шашны хувцас өмсөхийг шаардах болжээ. Гэсэн ч тэр барууны хэв маягаараа байхыг хүсдэг байж.

Оюутан байхдаа нэгэн эмэгтэйтэй хайр сэтгэлийн харилцаатай болж нэлээн дотноссон байна. Гэтэл эмэгтэйн гэр бүлийнхэн тэднийг шашин хоорондын зөрчилдөөнөөс болж огт хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэ үеэс эхлэн Жихади Жон догширч барууныхныг үзэн ядаж эхэлсэн төдийгүй тэднийг бүгдийг нь алахыг хүсэж байна гэж авирлах болжээ.

Эцэг эх нь аргаа ядахдаа хүүгээ Араб руу очиж мэргэжлээрээ суралцахыг ятгасан бөгөөд тэрээр ийнхүү Арабыг зориод эргэж ирээгүй гэдэг. Хурдан ярьдаг, эелдэг, хөл бөмбөгт маш сонирхолтой хүү байсан бөгөөд хэрхэн яаж яваад дэлхий дахиныг түгшээсэн террорист болсон талаар судалсаар байгаа аж.