m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.18 13:29
68
Испанид болох төгөлдөр хуурын олон улсын уралдаанд оролцоно

Дархан хотноо “Классика-11” төгөлдөр хуурын улсын уралдаан тэмцээнийг ОХУ-ын Ерөнхий консулын газар, Боловсролын газар хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 180 гаруй хүүхэд оролцсон байна. Түүнд Ховд аймгаас Б.Ууганзаяа багштай 11 хүүхэд оролцож, долоон алтан медальтай иржээ.

Тус уралдаанаас Ховд аймгийн Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагчид болох Т.Батзаяа, Н.Баясгалан нар ганцаарчилсан төрөлд “Шилдэг тоглогч”-оор шалгарч Испани улсад болох Олон улсын уралдаанд оролцох урилга авсан байна.

Испанид болох төгөлдөр хуурын олон улсын уралдаанд оролцоно

Тэднийг аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан энэ сарын 18-ны өдөр хүлээн авч уулзжээ. Тэрээр “Нас, бие бага хэдий ч аймгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, нөр их хөдөлмөр гаргаж байгаа Ховд нутгийнхаа хүүхдүүдээр маш их бахархаж байна. Ховд нутгийн хүүхдүүд төгөлдөр хуур хөгжмийг дэлхийд эгшиглүүлэх болсонд бүхий л талаар дэмжиж, туслах болно. Испани улс руу явах зардлыг ИТХ, ЗДТГ-аас гаргах тал дээр анхаарна. Урлаг соёлыг дэмждэг хүмүүс ч бас тусална гэдэгт итгэлтэй байна” гэв.