m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.18 23:27
90
“Хоромхон” клуб “AFC Cup 2016” тэмцээнд оролцоно

Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC Cup 2016" тэмцээний хэсгийн тоглолтод Монгол улсаа төлөөлөн өнгөрсөн жилийн лигийн аварга “Хоромхон” клуб оролцохоор боллоо. Тус тэмцээнд манай улсаас гадна Бангладеш, Бутан, Кыргызстан, Макао, Балба, Пакистан улсууд оролцох ажээ. Одоогоор Бутан, Кыргызстан улсууд тус тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ Азийн хөлбөмбөгийн холбоонд гаргаад байгаа гэнэ. Удахгүй болох сугалаагаар “Хоромхон” аль улсын багтай нэг хэсэгт таарах нь тодорхой болно.