m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.18 23:42
75
"Аймгаараа бүжиглэе" аяны нээлт боллоо

Баянхонгор аймгийнхан “Аймгаараа бүжиглэе” аяны нээлтийг Баганат талбайд өргөн дэлгэр зохион байгууллаа. Уг аяны нээлтэд хүрэлцэн ирсэн иргэд болоод ажилтан алба хаагчид нь өөрсдийн сурсан бүжгээ давтаад зогсохгүй, сурч амжаагүй бүжгээ Хөгжимт драмын театрын бүжигчин, багш нараар заалгахын зэрэгцээ сургалтын бичлэгийг дэлгэцнээ үзэж сонирхсон юм. Аймгийнхаа баганат талбайд хүн бүр бүжиглэн цэнгэж, хэдэн хормыг зөвхөн өөрийн эрүүл мэндэд зарцууллаа. 

Судалгаагаар “Хүний нас баралтын дөрөв дэх эрсдэлт хүчин зүйл нь хөдөлгөөний дутагдал бөгөөд олон төрлийн өвчний эх суурь болдог байна. Энэхүү чимээгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор "Аймгаараа бүжиглэе" аяныг эхлүүлэн 3-5 дугаар сарын хооронд баг, байгууллага, иргэдийн дунд нийтийн цэнгээнт 10 бүжгийн сургалтыг танхимаар зохион байгуулсан юм.