m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 00:08
40
Парадад алхсан бие бүрэлдэхүүн жагсаалаа сонирхуулна

Энэ сарын 23-ны өдөр “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа, цэргийн жагсаалын үзүүлэх тоглолт болно. Энэ үеэр Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын парадад оролцсон бие бүрэлдэхүүн цэргийн жагсаалын тоглолт үзүүлнэ. 

“Монгол цэргийн жавхаа” уралдаан нь анги байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, бие бялдрын стандарт, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлж, Зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой юм.