m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 00:27
88
"Рио Тинто" Монголын Засгийн газартай хамтрахаар боллоо

“Оюутолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 5.4 тэрбум ам.долларыг гэрээний дагуу авах гэнэ.

“Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй  “Оюу толгойн хувьцаа эзэмшигчид шийдвэрлэгдээгүй байсан асуудлуудаа эцэслэн тохирч, далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн явдалд сэтгэл хангалуун байна. Ингэснээр газрын гүнд байрлаж буй, дэлхийд томоохонд тооцогдох зэс-алтны ордыг ашиглах бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх бололцоо бүрдэж байна” хэмээн дурджээ.

“Рио Тинто” компани Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ

Далд уурхайн буюу хоёрдугаар үе шатны бүтээн байгуулалтын ажил 2013 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түр зогссон байсан. Тэгвэл уг гэрээнд гарын үсэг зурснаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж хамтарч ажиллах боломж бүрдэж байгаа юм.

Оюу толгойн ордын нийт үнэ цэнийн 80 хувь нь далд уурхайд бий гэсэн тооцоолол байдаг

Оюу толгойн ордын нийт үнэ цэнийн 80 хувь нь далд уурхайд бий гэсэн тооцоолол байдаг. Уг гэрээнд хоёр жилээс багагүй хугацаанд өөрчлөлт орохгүй гэдгийг гаднын эх сурвалжууд дурджээ.