m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 00:37
86
Шийтүүд Исламын улсын эсрэг босохоор завдаж байна

Исламын улс Иракийн Рамади хотод эрхшээлээ тогтоож хяналтандаа авсан билээ. Исламын улсын хувьд энэ нь түүхэнд байгаагүй томоохон эзлэн түрэмгийлэл болсон хэмээн олон улсын ажиглагчид дүгнэж байгаа. Тэгвэл Шийтүүд Исламын улсын эсрэг босч, хэт даврагчдад эзлэгсдэн Рамади хотоо эргүүлэн авахаар цэрэг арми хөдөлгөж эхлэсэн байна. Энэ удаад Шитүүд 3000 цэргийн хүчээр Исламын улс руу дайрахаар завдаж байгаа аж. Энэ шийдвэрийг Иракын Батлан хамгаалах яамны сайд болон Ерөнхий сайд Хайдар аль Абади гаргажээ. Рамади хотыг эзлэх дайралтын үеэр Исламын улсын алан хядагчид 500 гаруй хүний амийг хөнөөсөн гэх мэдээ ирээд байгаа юм.