m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 00:54
60
Үерийн амыг цэвэрлэж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ

Шар усын үерийн аюулаас урьдчилан сэргийлэх нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд дүүргүүд нэлээд хэдэн ажил гүйцэтгэснээ Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаанд танилцуулсан байна. 

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн гэр хорооллын нам дор хэсгүүд болон үерийн аман дээр буусан есөн айл өрхөд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргүүлжээ. Мөн дүүргийн 12-р хороо 28-р сургуулийн баруун талын үерийн даланг сэргээн засварлахаар болсон байна. 

Сонгинохайрхан дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт 940 айл өрх үерийн аман дээр буусан байна

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлбийн гудамж 1, 2 дугаар хэсгийн 30-39 дүгээр гудамжны нийт 35 гаруй өрх айлууд нь голын уртын дагуу татамд болон эргээс мөн булгийн доош урсах эргээс 5-10 м хүрэхгүй зайд 21 айл өрх газар өмчилж, 11 айл өрх газар эзэмшиж байна. Зайлшгүй нүүлгэн шилжүүлэх айл өрхүүдийн жагсаалтыг гаргасан бөгөөд нүүлгэн шилжүүлэх газрын нөөцийг судалж байгаа гэнэ. 
 
Сонгинохайрхан дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт 940 айл өрх үерийн аман дээр буусан байна. Эдгээр айл өрхөд нүүлгэн шилжих мэдэгдэх хуудас хүргүүлжээ. 

Хан-Уул дүүргийн найман хорооны 13 үерийн жалга, труба гүүрэнд 80.8 тонн хог шороо, цас мөс байгааг урьдчилан тооцож цэвэрлэхээр төлөвлөж байгаа гэнэ.