m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 00:57
67
Биатлоны Дэлхийн хоёр гараа Хойд Америкт болно

Биатлоны Дэлхийн цомын тэмцээн өндөрлөөд удаагүй байгаа ч ирэх улирлын хуваарь урьдчилсан байдлаар хэдийнэ тодорхой болжээ. Олон улсын биатлончдын холбоо (IBU) ирэх жилийн хоёр гарааг Хойд Америкт, тэр дундаа Канадын Кэнмор, АНУ-ын Преск-Айлед хийхээр болжээ. Харин Чехийн Нове Место хасагдсан байна.

Улирлын дундуур болдог ДАШТ 2016 оны хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 13-ны өдрүүдэд Норвегийн Холменколленд, Европын АШТ хоёрдугаар сарын 22-28-нд ОХУ-ын Тюменьд тус тус зохиогдох аж. Урьдчилсан хуваарийг танилцуулбал:

1-р гараа: Эстерсунд, Швед (2015.XI.30 – XII.6)

2-р гараа: Хохфильцен, Австри (XII.7 – 13)

3-р гараа: Поклюка, Словен (XII.14 – 20)

4-р гараа: Оберхоф, Герман (2016.I.4 – 10)

5-р гараа: Рупольдинг, Герман (I.11 – 17)

6-р гараа: Антхольц, Итали (I.18 – 24)

7-р гараа: Кэнмор, Канад (II.1 – 7)

8-р гараа: Преск-Айл, АНУ (II.8 – 14)

9-р гараа: Ханты-Мансийск, ОХУ (III.14 – 20)