m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 01:00
65
С.Берахино "Челси"-гийн хаалганд хоёр гоол хийв

Уэльсийн мэргэжилтэн Тони Пьюлис 2013-2014 оны улиралд "Кристал палас"-ыг тун дажгүй удирдаж, унах бүсээс холдуулж хуучны "Стоук сити"-г санагдуулам хүчирхэг баг бүрдүүлсэн. Гэтэл энэ улирал эхлэхийн өмнө удирдлагуудтайгаа наймааны асуудлаас болж түнжин хагарч "Альбион"-чуудын дасгалжуулагч болсон юм. Түүний энэ улиралд нээсэн С.Берахино 37 тоглолтод 14 гоолыг оруулж, "Челси"-г буулгаж авахад гол үүрэг гүйцэтгэж хоёр гоолыг оруулсан юм.  

Премьер-лигийн аваргууд “Вест Бромвич Альбион”-д хожигдсоны дараа Жозе “Би өөртөө буруу өгөхгүйгээр залуусдаа бурууг өгөхгүй. Хэн нэгэнд бурууг өгье гэвэл "Манчестер Юнайтед", "Арсенал", "Манчестер Сити" буруутай. Тэд л биднийг улирал дуусахаас хамаагүй эрт аварга болгоогүй бол бид өнөөдөр өөр тоглох байсан” гэж хэлсэн байдаг. 

Гоол: С.Берахино 9, 47, К.Брант

“Вест Бромвич Альбион”: Г.Майхилл, Г.Даусон, Г.Маколи, Ж.Олссон, Ж.Лескотт, С.Флетчер, К.Якоб, Ж.Моррисон \К.Бэйрд\, К.Брант, К.Макманаман \Г.Гарднер\, С.Берахино \Б.Идейе\

“Челси”:Т.Куртуа, Ж.Терри, Г.Кэхилл, Ф.Луйс, Б.Иванович, Ц.Фабрегас, Н.Матич, Э.Азар, Л.Реми \И.Браун\, Д.Коста \Х.Куадрадо\, Р.Лофтус Чик \Н.Аке\

Шар карт: Д.Коста 28, С.Флетчер 29, Ж.Олссон 37, Г.Гарднер 63, Х.Куадрадо 82

Улаан карт: Ц.Фабрегас 29

 

С.Берахино "Челси"-гийн хаалганд хоёр гоол хийв