m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 01:03
61
“Жиро д’Итали”-ийг А.Контадор өнгөлж явна

Казахстаны “Астана” багт алба хашдаг, итали дугуйчин Паоло Тиралонго “Жиро д’Итали” олон өдрийн уралдаанны ес дэх гараанд түрүүлжээ. Тэрбээр 37 нас 313 хоногтойдоо ийм амжилт үзүүлсэн нь шинэ дээд амжилт юм. Өмнө нь 1920 онд Жованни Россиньоли 37 нас 186 хоногтойдоо тус уралдааны нэгэн гараанд түрүүлж байв. Харин уралдааныг нийлбэр дүнгээр Испанийн алдарт дугуйчин Альберто Контадор хошуучилж явна.

Ерөнхий дүн (IX гарааны дараа)

1. Альберто Контадор (Испани, Tinkoff-Saxo) – 38 цаг 31 мин 35 секунд
2. Фабио Ару (Итали, «Астана») – 0,03
3. Ричи Порт (Австрали, Sky) – 0,22
4. Микель Ланда (Испани, «Астана») – 0,46
5. Дарио Катальдо (Итали, «Астана») – 1,16
6. Роман Кройцигер (Чех, Tinkoff-Saxo) – 1,46
7. Жованни Висконти (Итали, Movistar) – 2,02
8. Ригоберто Уран (Колумб, Etixx-Quick Step) – 2,10
9. Дамиано Карузо (Итали, BMC) – 2,20
10. Андрей Амадор (Коста-Рика, Movistar) – 2,24