m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 01:53
302
Дэлхийн хамгийн урт шилэн гүүр нээлтээ хийлээ

Хятад инженерүүдийн бас нэгэн томоохон бүтээн байгуулалт дэлхий дахиныг шуугиулж байна. Энэ бол Хятадын Жанг Жиэ мужид баригдсан дэлхийн хамгийн өндөрт орших, хамгийн урт шилэн гүүр юм. Тус гүүр нь 300 метрийн өндөрт 480 метр үргэлжлэх бөгөөд зургаан метр өргөн шилэн шалтай аж. Тус гүүрийг болон бүс нутгийн үзэсгэлэнт байгалийн хэсгийг Аватар кинонд 2009 онд ашиглаж байсан бөгөөд тухайн үед дөнгөж нэг хэсэг нь баригдаж эхэлсэн байжээ. Ийнхүү зургаан жилийн турш бүтээсэн энэхүү шилэн гүүр нээлтээ хийвэл Жанг Жиэ мужийн аялал жуулчлалын хөгжилд ихээхэн хувь нэмэр болно хэмээн тооцоолж байгаа юм байна.