m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 02:47
79
Инглак Чиноватын шүүх хурал эхэллээ

Тайландын ерөнхий сайд асан Инглак Чиноватын хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан өнөөдөр эхэлжээ. Түүнийг ажлын хариуцлага алдсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр шүүж байгаа аж. Чиноват Тайландын ерөнхий сайдаар ажиллаад удаагүй байхад нь Тайландчууд түүний засгийн газрыг хээл хахуульд идэгдсэн хэмээн огцрохыг шаардаж урт хугацааны эсэргүүцлийн хөдөлгөөн зарласны эцэст Инглак Чиноват засгийн газраа тарааж, өөрийн хүсэлтээр огцорсон юм. Чиноват шүүхийн танхимд ирэхээсээ огтхон ч эмээгээгүй аж. Тэрээр өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа төдийгүй  Тайландын дээд шүүх буруугүй гэдгийг нь нотлоно гэдэгт итгэлтэй байгаа юм байна.