m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 03:03
83
С.Янжинлхам ДАШТ-ий шилдэг наймд шалгарав

Тэквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотноо болж байна. 141 орны 900 орчим тамирчин оролцож буй тус тэмцээний эмэгтэйчүүдийн 46 кг-д манай тамирчин С.Янжинлхам шагналт VIII байр эзэлжээ.

Тэрбээр нэгдүгээр тойрогтоо Малайзын тамирчныг цэвэр, хоёрдугаар тойрогтоо Канадын тамирчныг 5:4-өөр, гуравдугаар тойрогтоо Дэлхийн тэквондогийн холбооны нэрийн өмнөөс орж буй тамирчныг 13:0-ээр тус тус хожсон юм. Улмаар хүрэл медалийн төлөө Тайландын П.Вонгпаттанакид 1:8-аар дийлдсэн байна. Түүнийг ялсан тайланд тамирчин ДАШТ-д түрүүлжээ.